Хятадаас импортлох ачааны машины тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Хятадаас импортлох ачааны машины тоо өсчээ

Уул уурхайн салбар эрчимтэй хөгжих болсноор манай улсын БНХАУ-аас экспортлох ачааны автомашин, мөн түүний сэлбэг, хэрэгслийн  хэмжээ өссөн байна. Түүнчлэн гэр ахуйн цахилгаан барааны хэрэглээ  жилээс жилд өсч буй нь илэрхийлэл бол  БНХАУ-ын Эрээн хотын  гаалиар монголчуудын экспортолсон цахилгаан бараа болон авто машин, сэлбэг хэрэгслийн ашиг  өнгөрсөн онд 315 сая ам долларт хүрсэн явдал. Энэ нь өмнөх жилийн ашгаас 147 хувиар өссөн үзүүлэлт ажээ.  Дашрамд сонирохуулахад, өнгөрсөн онд Хятадын экспортолсон авто машин болон сэлбэг хэрэгсэл 560 мянган ширхэгт хүрч, адил хугацааныхаас 50 гаруй хувь нэмэгдэж, экспортолсон нийт өртөг нь долоон тэрбум ам долларт дөхсөн байна. Тус улсын 2010 оны авто машины экспортын жилийн тайланд тэмдэглэснээр, ачааны машин тус улсын экспортоор гаргасан гол машин болсон байна. Харин суудлын жижиг машины экспорт нь автомашины экспортын 30 гаруй хувийг эзэлжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж