Оюутолгойд эзэмших 34 хувь буурахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Оюутолгойд эзэмших 34 хувь буурахгүй гэв

Засгийн газрын өчигдрийн хурал­даанаар нийт 16 асуу­дал хэлэлцэх байснаас 11 асууд­лыг авч хэлэлцсэн байна. Үүнд өнгөрсөн намраас хойш дуулиан дэгдээсэн Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт хийх ажлын явцтай танилсан байна. Хэдийгээр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэн баталсан боловч Хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ хөрөнгө оруулагч талд Монгол Улсын Засгийн газартай зөвшилцөлгүйгээр хувьцаа зарах эрх олгосон гэх мэт шүүмжлэл гарсан.  Ингээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд багтаан гурван нэмэлт өөрчлалт оруулахаар ерөнхийдөө тохиролцсон гэж буй. "Төслийн санхүүжилтийн хүүг бууруулах, санхүүжилтийн арга хэл­бэр, нөхцлийг Монгол Улсын талд үр ашигтайгаар шийдвэрлэх талаар компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, Хувь нийлүүлэгчдийн ху­рал болон яриа хэлэлцээний үеэр ярилцсаар ирсэн. Үүний үр дүнд хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцоонд хүрсэн" гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэллээ.
Үүнд:
-Оюутолгой төслийн санхүү­жил­­тийн хүүг “LIBOR” хувь дээр АНУ-ын инфляцийн хэмжээг нэмэн 9,9 гэж тооцож байсныг 6,5 хувь болгон бууруулах.
-Монголын тал санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэд орол­цох эрхтэй байх. Мөн төслийн санхүүжилтийг гуравдагч эт­гээд­­ээс тэргүүн ээлжид авах, шаардлагатай тохиолдолд сан­­хүү­жилтийн эрс­длээс хамгаалах хувилбарыг ашиг­лах нь зүйтэй гэж үзжээ. Үүнд давуу эрхийн хувьцаа гаргахаас өөр аргаар санхүүжилтийг хийх. Монголын та­лын эзэмшлийн 34 хувь ямар ч тохиолдолд буурахгүй байх.
-Хөрөнгө оруулагч хувьцаагаа худалдах тохиолдолд Монгол Улсын Зас­гийн газ­раас заавал зөвшөөрөл авч байж худалдах эрхтэй болох  гэсэн өөрчлөлтүүдийг хийхээр яригдаж байгаа.
Мөн Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай байгуулсан гэрээгээр Оюутолгойн орд газрын санхүүжилтийн хүүг 10 жил тутамд авч хэлэлцэх байсан бол хөрөн­гө оруулагч талтай харилцан тохиролцож долоон жил болгож санхүүжилтийн хүүг хэлэлцэх хуга­­цааг наашлуулсан буй гэж Засгийн газрын хуралдаанд мэдээлсэн байна.
Энэхүү өөрчлөлтүүдийг хийхээр тохиролцсон гэж байгаа боловч яг хэзээ албан ёсоор баталгаажуулах нь тодорхойгүй байгаа юм.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж