BMW-ийн “Gran Turismo” загвар бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

BMW-ийн “Gran Turismo” загвар бэлэн болжээ

Италийн “Trussardi” загварын ордны 100 жилийн ойг тохиолдуулан тус ордон BMW-тай хамтарч Gran Turismo суудлын автомашины тав дахь цуврал болох маш онцгой загварыг бүтээжээ. Gran Turismo нь хүрэн өнгөтэй бөгөөд будгийг гурван үе давхарлан будсан тул нарны гэрэлд солонгорон, маш гоёмсог харагддаг гэнэ. Зарим элементүүд болох нүүр, арын судал, хамгаалалтын зурвас зэрэг нь жигдхэн хүрэн өнгөөр будагдсан ба дугуй нь 20 инчийн хайлшин обудтай юм байна.

Түүнчлэн автомашиныг онцгой зориулалттай гэдгийг таниулахын тулд хярлаан дээр болон суудлын толгой хэсэгт Trussardi-ийн эмблемийг оруулж өгчээ. Хөдөлгүүрийн хувьд хэд хэдэн сонголттой байгаа ба бензин хөдөлгүүртэй хоёр төрөл болон дизель хөдөлгүүртэй хоёр төрөл байгаа юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж