Эзэн хаан ард түмэндээ хандав

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Эзэн хаан ард түмэндээ хандав











Тэр бүр телевизийн дэлгэцээр гараад байдаггүй Японы эзэн хаан Акихито улс оронд нь үүсээд байгаа онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор
анх удаа
өөрийн санаа бодлыг илэрхийлэн ард олондоо хандан үг хэллээ. Түүний хэлсэн үгийг Японы телевизийн бүх сувгууд нэвтрүүлгээ таслан шууд нэвтрүүлсэн байна. Эзэн хаан Акихито баасан гарагт болсон газар хөдлөлт болон цунамийн дараа үүссэн гамшгийн байдалд туйлын их санаа зовж байна гэж
хэлсэн байна.

Тэрээр хүмүүсийн төлөө залбирч байгаа гэжээ. Эзэн хаан энэ хэцүү бэрх цагт японы иргэд гар
гараасаа барилцан бие
биедээ өгөөмөр сэтгэлээр туслан хэцүү бэрх цагийг давж чадах эр
зоригтой гэдэгт з
үрхний гүнээс итгэж найдаж байгаагаа хэлжээ.

Японы атомын
станцаас алдагдаж байгаа цацрагийн долгион нийслэл Токиод очсон б
өгөөд улмаар олон улсын хэмжээнд түгшүүр тарьж байгаа аж. Одоогоор осол болсон цахилгаан
станцын з
үгээс үлээж байгаа салхины
чиглэл баруун хойноосоо  Номхон далайн
тийш чиглэж байгаа аж.  

Бичлэг үзэх

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж