“Тавантолгой” ХК-ийн ажилтнууд хандив өргөв

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

“Тавантолгой” ХК-ийн ажилтнууд хандив өргөв

Байгалийн гамшигт нэрвэгдээд буй Япон Улс, Японы ард түмэнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн орд дахь “Тавантолгой” ХК-ийн ажилтан, албан хаагчид хоёр өдрийн цалингаа хандивлав.

Газар хөдлөлт, цунамийн улмаас үлэмж их хэмжээний хохирол амссанд гүнээ харамсан, хүнд, хэцүү цагийг даван туулах, шинэ амьдралаа бүтээн босгоход бага боловч сэтгэлийн дэм болгон хандив өргөж буйгаа Тавантолгойн ажилтнууд мэдэгдлээ.

С.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж