“Цэнхрүүд”-ийн итгэл сэргэжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

“Цэнхрүүд”-ийн итгэл сэргэжээ

“Лондонгийн угсаатнууд”-ын ахлагч Жон Терри өрсөлдөгчдөдөө “Бид эргээд ирлээ” хэмээн сануулж байна. Анчелоттигийн баг хэдэн сарын турш бэртэл гэмтэл, муу форм гээд олон шалтгааны улмаас хэцүүхэн өдрүүдийг өнгрүүлээд байсан билээ. Харин тэдний сэргэн мандалт буцан ирж байгаа гэж багийнхан болон тэдний ахлагч ам бардам мэдэгдэж байна.

Терри багийнхаа сэргэлтийг Премьер лигийн тэргүүлэгчдийг 2:1 харьцаатай хожсоноос үүдэлтэй хэмээж байгаа бөгөөд уг тоглолтын дараагаас багийн уур амьсгал, итгэл үнэмшил дахин сэргэсэн гэнэ. Тэд тэргүүлэгчдийг давах битүүхэн хүсэл эрмэлзлэл тээж байгаа ч түүнээс илүүтэйгээр Аваргуудын лигийн цомыг ойрхон харж байна. “Цэнхрүүд” Европын шилдэг найман багийн тоонд орохын тулд өнөө шөнө Данийн аваргуудыг талбай дээрээ буулгаж авах шаардлагатай. Тэд Данийн багийг талбай дээр нь 2.0 харьцаатай хожсон, тиймээс энэ тоглолтын фаворитууд бол Английн “Цэнхрүүд”.

“Бид хэзээ ч бууж өгдөггүй, үргэлж тэмцдэг. Одоо бидний хийж чадах зүйл гэвэл бүх тоглолтдоо хожих, тэгээд эцсийн үр дүнг харах. Дэмжигчид маань итгэл найдвараа огт алдаагүй байна. Тиймээс бид тэдэнд том үр дүнгээр том бэлэг барина гэдэгт итгэж байна” хэмээн Терри ярьжээ.

Европын бүх багуудын эмээж буй Испанийн “Барселона”-гийн хамгийн аюултай өрсөлдөгчид нь “Челси” гэж Испанийн талаас мэдээлж байсан. Тиймээс ч Терри амжилтанд хүрэхдээ эргэлзэхгүй байна. Түүний Аваргуудын лигийн финалд алдсан торгуулийн цохилт одоог хүртэл түүнийг нойрноос нь сэрээдэг. Энэ хар дурсамжаа мартахын тулд түүнд цом хэрэгтэй. Энэ удаа цаг нь ирсэн бололтой. Тэд өнөөдөр шөнө Данийн аварга Копенгагентай тоглоно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж