Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

“Нэтс”-ийн шинэчлэл

“Нью Жерси Нэтс” баг рүүки тоглогч Бэн Узог D-league буюу Хөгжлийн лиг рүү явуулжээ. Өнгөрсөн оны драфтаар оролгүй тус багт ирсэн залуу холбогчийг “Нэтс” туршлага суулгах үүднээс Ди лигт өөрийн харьяаллын “Спрингфилд Арморс” багт хүчин зүтгүүлэх болсон байна. Энэ шилжилтийг “Нэтс”-ийн ерөнхий менежер Билли Кинг өнөөдөр албан ёсоор мэдээлсэн аж. Чөлөөт агентад нэрээ оруулаад байсан Узог “Нэтс” өнгөрсөн зун багтаа авсан бөгөөд тэрбээр тус багийн бүрэлдэхүүнд 32 тоглолтод оролцож, 3,4 оноо, 1,4 оновчтой дамжуулалтыг дунджилж байсан юм.

Орос тэрбумтан Михаиль Прохоровын баг бас нэг шинэчлэлт хийж байгаагаа зарласан нь Нью-Йоркийн Бруклин дүүрэг дэх шинэ “Барклэй Центр” ордныхоо тасалбар борлуулалтын албаны ерөнхий захирлаар Дэн Лэфтоныг томилж байгаагаа мэдэгдсэн байна. Дашрамд сануулахад, “Нэтс” 2012-13 оны улиралд Бруклин рүү нүүх төлөвлөгөөтэй байгаа билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж