Швайнштайгер: Би одоо л Зиданы занг ойлгож байна

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Швайнштайгер: Би одоо л Зиданы занг ойлгож байна

Аваргуудын лигийн энэ улирлын сүүлийн тоглолтоо баваричууд өчигдөр шөнө хийсэн билээ. Харамсалтай нь, талбайдаа олон гоол алдсан учир гоолын зөрүүгээр хожигдсон тэдний, дэд ахлагчийг өрсөлдөгч багийн хамгаалагч Матераззи өдөөн хатгаж, шатааж байсныг өөрөө мэдэгджээ.

Германд болсон 2006 оны дэлхийн аваргаар Зиданыг “Интер”ийн хамгаалагч ёс бус үгээр доромжлон шатааж, түүнийг талбайгаас хөөлгөж байсан. Энэ удаад Матераззигийн бай Бастьян байсан бололтой. “Баейрн Мюнхен”-ий хагас хамгаалагч Бастьян Швайнштайгер “Би одоо л Зиданыг ойлгож байна” гэж хэвлэлийнханд шулуухан хэлжээ. “Тэр намайг тоглолт эхэлхээс өмнө л өдөөн хатгаж байсан, тоглолт дууссан ч тэр байдал нь өөрчлөгдөөгүй. Хүн болгон л түүний энэ зан араншинг  одоо мэддэг болсон байх” гэсэн байна. Түүний баг талбай дээр нь Интерийг хожиж чадсан ч өөрийн талбайдаа харамсалтай ялагдал хүлээж, Аваргуудын лигийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болоод байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж