МЗХ-ноос япончуудад туслах уриалга гаргав

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

МЗХ-ноос япончуудад туслах уриалга гаргав

Япон улсад учирсан байгалийн гэнэтийн гамшгийн улмаас олон мянган хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол амсан, эд материал, сэтгэл санааны хүнд гарз тохиосон явдалд Монголын залуучуудын холбооны хамт олон, 21 аймаг, 9 дүүрэг, салбар хороодын Тэргүүлэгчид, МЗХ-ны дэргэдэх Ахмадын холбоо эмгэнэл илэрхийлэхийн сацуу нэг өдрийн цалингаа хандивлаж буйгаа дуулгалаа. Тус холбооныхон 21 аймаг, есөн  дүүрэг, салбар хороодоор дамжуулан нэг  өдрийн хандивийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа тул Монголын ард иргэд,  залуучууддаа хандаж Японы ард түмэнд туслахыг уриалжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж