“Monaco”-ийн үзэсгэлэн Хятадад болно

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

“Monaco”-ийн үзэсгэлэн Хятадад болно

Ердөө аравхан жилийн дотор Хятад улс өөрийгөө дэлхийн автомашины зах зээлийн хамгийн том худалдан авагч хэмээн тодорхойлжээ. Харин Хятад улс тансаг зэрэглэлийн автомашинуудыг бусад автомашинаас илүүтэй худалдан авдгийг үйлдвэрлэгчид олж тогтоожээ. Mercedes-Benz-ийг эзэмшигч Германы автомашин үйлдвэрлэгч “Daimler AG” компани өнгөрсөн нэгдүгээр сард 15,000 ширхэг тансаг зэрэглэлийн автомашиныг Хятад улсад нийлүүлсэн байна.

Тийм ч учраас “Top Marques Monaco”-ийн зохион байгуулагчид Хятадын Макаод Азийн автомашины үзэсгэлэнг зохион байгуулахаар шийджээ. Уг үзэсгэлэн нь ирэх дөрөвдүгээр сарын 14-өөс 17-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд үзэсгэлэнд тансаг болоод супер зэрэглэлийн автомашинууд оролцох юм. Түүнчлэн үзэсгэлэнд оролцохоор ирсэн сонирхогч, автомашины хорхойтнуудад зориулсан 2,1 км урттай зам үзэсгэлэнгийн талбайг тойроод байх бөгөөд зочид хүссэн автомашинаа унаж, сорьж үзэх боломжтой ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж