“Harley-Davidson”-ийн шинэ загварын мотоцикл

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

“Harley-Davidson”-ийн шинэ загварын мотоцикл

Бугуйн цаг үйлдвэрлэгч Bell & Ross болон Shaw Harley Davidson нар хамтарч мотоциклийн онцгой нэгэн загварыг бүтээжээ. Тэд энэхүү загвараа “Nascafe Racer” хэмээн нэрлэсэн байна. Nascafe Racer нь мотоцикл үйлдвэрлэгчийн уран санааг бугуйн цаг үйлдвэрлэгчийн холч хараа, нарийн зохицол, инженерчлэл зэргийг хослуулж хийгдсэнээрээ бусад мотоциклоос илүүтэй ялгарах онцлогтой болжээ.

Shaw Harley Davidson шинэ загварын мотоциклийг угсарч байх явцад Bell & Ross өөрийн цагны загварыг уг хэрэгсэлд суурилуулж болох юм байна гэсэн сэдлийг авсан байна. Улмаар хоёр компани хамтран ажиллахаар санал солилцож, нэгдсэний үндсэн дээр Nascafe Racer-ийг бүтээжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж