
ташаат” компанийн уурхайд өчигдөр 15.55 цагийн үед болжээ. “Цагаан
ташаат” компанийн уурхайн цооногт энэ цаг үед хорт хий алдагдаж,
зургаан хүн угаартаж нас барсан бол өнөөдөр өглөө 09:00 цагийн үед Налайх дүүргийн иргэн н.Батхуягийн эзэмшлийн нүүрсний уурхайн аманд хорт хий алдагдаж, дахин нэг хүн нас баржээ.
Тус уурхайн гүнд орсон хоёр хүний нэг нь гарч амжсан бөгөөд уурхайн амыг эзэмшигч н.Батхуяг газар дээрээ нас баржээ. Яг одоо газар дээрх агаарын хорт хийг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байна. Уг ам нь лицензгүй байсан аж. Налайх дүүргийн удирдлагууд болон дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын байгууллагаас өчигдөр болоод өнөөдөр болсон ослын талаар мэдээллийг нэгтгэж, Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хүргүүлэх юм байна.
Болорсүх.