
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн тамирчид хотоос зайдуу бэлтгэлд гарчээ. Монголын чөлөөт бөхийн холбооноос ирэх зургадугаар сард хийхээр төлөвлөөд байсан насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээ дөрөвдүгээр сард болгон наашлуулах сураг гараад байгаа. Гэхдээ холбооны зүгээс энэ талаар эцсийн шийд хэлээгүй байна. Ямартай ч он гарснаас хойш гадаадын тэмцээнүүдэд ээлж дараалан оролцоод байгаа шигшээгийнхэн Цэргийн амралтад бэлтгэл базааж байна.
С.Цэлмэг.