Ардчилсан нам хандив өргөлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам хандив өргөлөө

Япон улсад тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тус улс их хэмжээний хохирол амсч, зарим хотуудад нөхцөл байдал хүнд байгаа билээ. Үүнтэй холбоойтогоор АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид Япон улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Такуо Кидокоротой уулзан эмгэнэл илэрхийлж, Ардчилсан намын зүгээс үзүүлж байгаа хандивыг өргөлөө. Энэ үеэр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүд дэмжигчдийн тус улсын ард иргэдэд зориулан цуглуулсан хандивыг мөн гардуулсан байна.

Ноён элчин сайд Такуо Кидокоро хэлэхдээ “ Манай улсад тохиолдсон гамшгийн хүнд нөхцөл байдалд Монгол улсын засгийн газар, Монголын ард түмэн ихээр анхаарал хандуулж цаг алдалгүй тусламжийн гараа сунгаж байгаад баярлаж байна” гэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж