
Тэрбээр захидалдаа “Япон улсад болсон газар хөдлөлт, цунамийн улмаас олон хүний эрдэнэт амь нас эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа эрхэмсэг сайд танд болон танаар уламжлан Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. Байгалийн гамшиг тохиолдсон энэ хүнд цагт манай байгаль орчны салбарын хамт олон сэтгэл зүрхээрээ Японы ард түмэнтэй хамт байгаа бөгөөд дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Японы ард түмэн байгалийн гамшгийн хохирлыг богино хугацаанд арилгаж, энэхүү хүнд сорилтыг зориг тэвчээртэйгээр даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Мөн, БОАЖЯ болон харъяа 18 нэгжийн 494 ажилтан, албан хаагч нэг өдрийн цалин болох 8.245.465 төгрөгийг Японы ард түмэнд хандивлажээ. Салбарын хамт олны хандивыг өчигдөр Гадаад харилцааны яамны Голомт банк дахь 2715002907 төвлөрсөн дансанд шилжүүлсэн байна.
Д/д | Байгууллагын нэр | Хүний тоо | 1 өдрийн цалин |
1 | БОАЖЯам | 68 | 1,234,551.00 |
2 | Ойн | 1 | 21,941.00 |
3 | Цөлжилтийн | 2 | 35,506.00 |
4 | Химийн | 2 | 37,911.00 |
5 | Био | 1 | 14,752.00 |
6 | Усны | 2 | 33,026.00 |
7 | Цэвэр | 2 | 36,070.00 |
8 | Төвлөрсөн арга | 9 | 166,010.00 |
9 | Усны газар | 36 | 622,439.00 |
10 | Ойн газар | 48 | 746,971.00 |
11 | ЦУОШГазар | 53 | 988,791.00 |
12 | Байгаль | 34 | 496,256.00 |
13 | Агаарын | 4 | 75,484.00 |
14 | Улаанбаатар | 50 | 836,810.00 |
15 | Байгаль | 45 | 908,656.00 |
16 | Ус цаг | 59 | 905,014.00 |
17 | Хан | 42 | 585,277.00 |
18 | Богд уулын | 36 | 500,000.00 |
| Дүн |
| 8,245,465.00 |