МҮХАҮТ-аас орон сууцжуулах аян өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

МҮХАҮТ-аас орон сууцжуулах аян өрнүүлнэ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үл хөдлөх хөрөнгө, зах зээл хөгжлийн зөвлөл, “Мэско” хөрөнгө зуучлалын төвөөс хамтран санаачилж буй орон сууцжуулж, мэдээлэлжvvлэх төсөл тун удахгуй хэрэгжиж эхлэх гэж байна. Хүн амын ихэнх нь банк болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдээллээр дутмаг байдаг. Банк болон барилгын компаниуд реклам сурталчилгаа ихээр цацдаг боловч ирээдүйд орон сууцны лизингэд хэрхэн хамрагдах, зээлд хамрагдахын тулд юу бэлтгэх зэрэг мэдээллийг бvрэн өгч чаддаггvй. Тиймээс иргэдийг vл хөдлөх хөрөнгийг хэрхэн худалдан авах, бичиг баримтыг нь бvрдvvлэх гэхчлэн анхны хэрэгцээт мэдээллээр хангах, урьдчилгаа мөнгө бvрдvvлээгvй боловч цалин єндєр авдаг иргэдийг зуун лизингэд хамруулж, орон сууцжуулах сайн vйлсийн аяныг эхлүүлэхээр болжээ.
 

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж