Хариуцлагатай, ил тод уурхайн зөвлөл байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Хариуцлагатай, ил тод уурхайн зөвлөл байгуулжээ

Дэлхийн байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэн цөлжилт хуурайшилт нэмэгдэж байгаа ч ойрын ирээдүйд уул уурхайн салбар түлхүү хөгжих хандлага ажиглагдаж буй нөхцөлд байгаль орчинд ээлтэй, хор хөнөөл багатай технологийг ашиглах, үйлдвэрлэлийн явцад байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөл, хог хаягдлыг цэвэрлэх, устгах, нөхөн сэргээх арга хэмжээг байнга, тасралтгүй хэрэгжүүлж байх шаардлагатай байна. Тиймээс хариуцлагатай, ил тод уул уурхайн зарчмуудыг ойлгон хэрэгжvvлэхэд  төр засаг, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах,уул уурхайн vндэсний бизнест төрөөс ямар туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байгаа талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхан хэлэлцэхээр төлөвлөж байна.  Мөн Хариуцлагатай, ил тод уул уурхайн үндэсний бизнесийн зөвлөлийг байгуулахаар болжээ. Байгаль орчныг хамгаалах гэдэг уламжлалт ойлголтод зөвхөн хориглох, хязгаарлах агуулгаар хандах бус, харин явуулж байгаа vйлдвэрлэл, бизнесийг хамгийн дэвшилтэт шинэ технологийн дагуу явуулах,байгаль орчинд хор хөнөөл хамгийн бага учруулах vндэсний болон олон улсын стандартыг тогтоон мєрдvvлэх явдалд тус зөвлөл зөвлөгөө өгөх хяналт тавиах бололтой.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж