“Петро Матад” өрөмдлөгөө үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

“Петро Матад” өрөмдлөгөө үргэлжлүүлнэ

“Петровис”-ийн охин компани “Петро Матад” газрын тосны хайгуулын өрөмдлөгөө ирэх сараас эхлэх болсноо зарлалаа. Газрын тосны эрэл хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Петро Матад”-ын олборлолтын гэрээт гүйцэтгэгч “DQE International” компани ирэх сараас Давсантолгойн дөрөвдүгээр талбайд газрын тосны хайгуулаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бололтой. 

Өнгөрсөн арванхоёрдугаар сард 1271 метрийн гүн өрөмдлөг хийсэн бол ирэх сард 2020 метрийн гүнд хүргэж, нөөцийн судалгааг хийх аж. Дорнод аймгийн Матад сумын нутагт Давсантолгойн ордод хайгуулын өрөмдлөг хийж буй “Петро матад” компанийн хувьцаа өчигдрийн байдлаар 0,6 хувиар хямдарч, нэгж нь 120,75 пенсээр арилжаалагдсан байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж