Цацрагийн дохиолол илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Цацрагийн дохиолол илэрчээ











Өчигдөр
22:30-22:58 цагийн хооронд Бээжин-УБ, Токио-УБ чиглэлийн
хоёр онгоцоор ирсэн зорчигчид, тэдгээрийн
ачаа тээшинд цацрагийн хэмжилт, хяналт хийхэд цацрагийн бохирдолтой ачаа тээш,
зорчигч илрээгүй гэдгийг Цөмийн энергийн газраас хэлж байна. 


Тодруулбал, Бойнг-737-800 онгоцонд тус компаний Аюулгүй Ажиллагааны Чанарын Нислэгийн
аюулгүй байдлын албаны нислэгийн аюулгүй
байдлын байцаагчийг байлцуулан, онгоцны заал болон урд, баруун, зүүн, хойд
дугуйнуудад цацрагийн хэмжилт, урд, баруун, хойд дугуйнаас арчдас авч цацрагийн
хэмжилт хийхэд хяналтаар цацрагийн бохирдол илрээгүй аж.


Харин Буянт-Ухаа боомтын
цацрагийн хяналтын Олон улсын гарах II хаалганы төхөөрөмжинд гамма цацрагийн
дохиолол илэрснийг шалгахад УБ-аас Сөүлийн нислэгээр зорчих байсан Тайвань улсын
иргэн Сhang Chinpo-гоос ирлэрсэн бөгөөд түүнийг саатуулан хоёр дахь шатны үзлэг хийхэд тус
иргэн нь цөмийн эмчилгээ хийлгэсэн болох нь тогтоогдсон тул хил нэвтрүүлсэн
байна. Гадаад орчны цацрагийн хяналтын сүлжээний 35 постод
өчигдөр
өглөөнөөс өнөө өглөө

хүртэлх хугацаанд цаг тутам хийсэн хяналтын мэдээг 21 аймаг тус бүрийн дунджаар
нэгтгэж үзэхэд гадаад орчны цацрагийн тунгийн чадал дунджаар 0,09-0,14мкЗв/цаг
буюу байгалийн цацрагийн ердийн түвшинд байна. Улаанбаатар хотын гадаад орчны
хяналтын 11 цэгт өчигдөр  хийсэн хоёр удаагийн цацрагийн хэмжилтийн
дүнгээс үзэхэд Улаанбаатар хотын гадаад орчны цацрагийн тунгийн чадал 
0.08-0.09мкЗв/цаг буюу байгалийн цацрагийн ердийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдол
илрээгүй байна.    

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж