
Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн эдийн засгаа тогтвортой байлгах үүднээс Японы төв банк асар их хэмжээний иен банкуудад байршуулсны дараа иений үнэ унаж, ам.доллар чангарч эхэллээ. Нью Йоркын зах зээл дээр нэг ам.доллар 81.63 иенээр худалдаалагдаж байна. Харин нэг евро 113.92 иен байгаа ажээ. Америк доллар өнгөрсөн даваа гариг хүртэл 80.62 иений ханштай байснаа Японы төв банк 15 их наяд иен (184 тэрбум ам.доллар)-ыг эдийн засгаа сэргээж, санхүүгийн тогтолцоог хэвийн байдалд нь оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэнээс хойш өсч эхэлсэн байна. Харин мягмар гаригт Япон санхүүгийн тогтолцоог сайжруулахад нэмж таван их наяд иен гаргахаа мэдэгдсэн юм. Иений ханш суларсан нь Японы экспортын бараа бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлж, гадаадын компаниудын ашгийг нэмэгдүүлж болзошгүй гэж экспертүүд таамаглаж байна. Японд өнгөрсөн долоо хоногт болсон 9.0 баллын хэмжээтэй газар хөдлөлт 10 мянга гаруй хүний амийг авч, хэмжээлшгүй их хохирол авчирсан. Tokyoгийн үнэт цаас болон Nikkei индекс 11.03 хувиар буурсан байна.
Н.Энх