Сүхбаатар аймгийн соёл урлагийг сурталчлах өдрүүд 46 жилийн дараа Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард зохиогдох ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдоод байсан энэхүү арга хэмжээ энэ сарын 21-нд Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” хөгжимт театрын уран бүтээлчдийн Гэгээн Муза наадамд нэр нь дэвшигдээд буй “Жаахан шарга” мюзикл драмаар эхлэн дөрөвдүгээр сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэн нийт таван төрлөөр соёл урлагаа сурталчлахаар болжээ. Энэ сарын 30-наас Үндэсний түүхийн музейд Онгон сумаас олдсон археологийн гайхамшигт олдвууруудыг дэлгэн харуулах “Онгон нутгийн соёл” үзэсгэлэн тавигдах бол дөрөвдүгээр сарын 2-нд Сүхбаатар аймгаас төрөн гарсан зохиолч ,яруу найрагчдын уулзалт цэнгүүн 16 цагаас болох ажээ. Мөн дөрөвдүгээр сарын 3-ний өдрийн 15 цаг, 4-ний 19 цагаас Монголын хүүхдийн ордонд “Алтанхан тал мину” хүүхдийн урлагийн тоглолт болох бол дөрөвдүгээр сарын 5-ны 19 цаг, 6-ны 18,21 цагуудаас “Наран мандах нутаг” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Дуурь бүжгийн эрдмийн театрт болох юм байна.
Дөрөвдүгээр сарын 1-9 өдрүүдэд Дүрслэх урлагийн музейд “Жаахан шаргын нутгаас” нэртэй зураач, уран бүтээлчдийн үзэсгэлэн, 15-21-ний өдрүүдэд зураач Ё.Бадарчийн “Алсын говийн зэрэглээ” уран бүтээлийн үзэсгэлэн Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн Арт галарейд болохоор төлөвлөгдөөд байгаа аж.
Мөн энэхүү Соёл урлагийн өдрүүдийн хүрээнд зөвхөн Улаанбаатар хотод томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдаад зогсохгүй Баруун-Урт хотод ч мөн энэ сарын 26-нд Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлийн хишиг өдөр болох гэнэ. Түүнчлэн Г.Мэнд-Ооёогийн “Үгийн шидэт эрчим”, “Зөөлөн ай” яруу найргийн уншлага, ном бичиг соёлын үзэсгэлэн болох ажээ.

С.Одгэрэл