Увсын залуус сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Увсын залуус сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Увс аймгийн оюутан залуусын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Эрүүл чийрэг Увс хүн” сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ сарын  26, 27-ны өдрүүдэд Их засаг Их сургуулийн спорт зааланд зохион байгуулахаар товлоод байна. Тус тэмцээнийг Увс аймгийн Залуучуудын холбоо,  “Хөгжлийн хэм” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “МНМТ” Плаза, “Тэрэлж” ХХК, UFC GROUP, MIG DAATGAL, “Юмжаагийн Цэдэнбалын гал голомт” төрийн бус байгууллагууд ивээнт тэтгэж байгаа аж. Зохион байгуулагчид багийн гишүүдийг заавал Увс аймгийн харьяалалтай оюутан, залуус байх гэдэг шалгуурыг онцолж байна.

Эх сурвалж: www.west.mn  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж