Ам.долларын ханш чангарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш чангарчээ

Японд болж буй газар хөдлөлт, цунамитай зэрэгцээд ам.долларын ханш бусад голлох валютуудын эсрэг чангарчээ. Харин иений ханш нэлээд суларч байна. Өчигдрийн байдлаар Нью-Йоркод еврогийн ам.доллартай харьцах ханш суларч, нэг евро 1.3921 ам.доллартай тэнцлээ. Их Британий фунт стерлинг ам.долларын эсрэг мөн л суларч, нэг фунт стерлингийг 1.6104 ам.доллараар арилжаалж байгаа аж. Харин ам.долларын иентэй харьцах ханш суларчээ. Ойролцоогоор нэг ам.доллар 82.05 иентэй тэнцэж байна. Иений ханш чангарч байгаа нь Японд болж буй гамшигтай холбоотой гэдгийг ажиглагчид нотолж байна.  Түүнээс гадна сүүлийн үед алт, мөнгө тэргүүтэй үнэт металлын ханш чангарах төлөвтэй байгаа юм.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж