“Мотив” шинэ клипээ гаргана

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

“Мотив” шинэ клипээ гаргана

Сүүлийн үед залуусын дунд рейтинг өндөртэй байгаа “Мотив” хамтлагийнхан шинэ цомгийн ажилдаа оржээ. “Хайрын гэгээ” анхны бие даасан цомгоо гаргасан даруйд хамгийн их борлуулалттай цомгийн жагсаалтыг хэдэн долоон хоног тэргүүлж байсан “Мотив”-ийн залуус тун удахгүй шинэ клипээ цацах гэнэ. Тэд шинэ цомогт багтаж буй хамгийн эхний уран бүтээл болох “Цасан бороо” дуундаа клип хийлгээд байгаа аж. Тэд хамгийн сүүлд “Чамдаа” хэмээх дууныхаа клипийг үзэгчдэд хүргэсэн юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж