Нийтийн тээврээр зорчих үнэмлэхийг баталгаажуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврээр зорчих үнэмлэхийг баталгаажуулна

Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр зорчих үнэмлэхийг энэ сарын 21-нээс баталгаажуулахаар болжээ. Өндөр настнууд харъяа дүүргийн хороондоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэд  дүүргийн Халамжийн төвд хуучин үнэмлэхтэйгээ ирж  бүртгүүлэх юм. Энэ хугацаанд шинээр үнэмлэх бичих ажлыг түр хугацаагаар зогсоож байгаа аж.  Нийтийн тэврээр үнэ төлбөргүй зорчих өндөр  настангуудын үнэмлэх  2008, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд 2009 онд шинэчлэгдэж байсан бөгөөд баталгаажуулалтыг нийслэлийн Халамж үйлчилгээний газар, Нийтийн тээврийн газар, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж