Монгол Улс анхны соёлын түнш орон боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Монгол Улс анхны соёлын түнш орон боллоо

БОАЖ сайд Л.Гансүх Герман улсад зохион байгуулагдсан “ITB Берлин-2011” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоод иржээ. “Ази Номхон далайн бүсийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал далайн түвшин 0 метрээс дэлхийн дээвэр 8000 метр хүртэл…” сэдэвт нэгдсэн арга хэмжээнд тэрээр Монгол Улсаа төлөөлөн үг хэлсэн байна.

Монгол Улсын төлөөлөгчид энэхүү үзэсгэлэнд энэ жил 13 дахь жилдээ оролцож байгаа аж. Үзэсгэлэн арга хэмжээнд оролцож буй 188 улс орнуудаас Монгол Улс анхны Соёлын түнш орон болжээ.

Монгол орны цаг уурын ажиглалтын мэдээнээс харвал 1940-2007 оны хооронд манай орны агаарын дундаж температур даруй 2.1°C градусаар дулаарчээ. Судлаачид эрдэмтэд энэ өөрчлөлт 21 дүгээр зуунд улам эрчимтэй явагдахыг анхааруулж байна. Байгаль экологийн тогтолцоо, байгалийн нөөцөд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл нь манай орны байгаль орчны төлөв байдал төдийгүй улс орны эдийн засгийн болон нийгмийн амьдралын бүх салбарт нөлөө үзүүлж эхлээд байгаа юм.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж