Л.Байгальмааг золиослогчдийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Л.Байгальмааг золиослогчдийг шүүнэ

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, зөөвөрлөсөн хэрэгт яллагдагчаар татагдан анхан шатны шүүхээс ял сонссон Л.Гантуул, Ё.Оюунбилэг, ПАлтансүх нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш нийслэлийн Шүүхэд болно. Ялтан Л.Гантуул, Ё.Оюунбилэг нар нь 2008 оны зургадугаар сараас 2009 оны наймдугаар сарын хооронд Л.Байгальмаа, Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх, Р.Оюун-Эрдэнэ, Б.Нандинцэцэг гэх эмэгтэйчүүдийг хууран мэхэлж, 2000 гаруй капсул мансууруулах бодисыг Вьетнам, Малайз, Лаос, Бангладеш улс руу тээвэрлүүлсэн хэрэгт буруутгагдсан юм. Түүнчлэн БНХАУ-ын Ардын шүүхээс  бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн  Л.Байгальмааг золиослож хар тамхи тээвэрлэгчээр ашиглаж байсан гэх үйлдлээр эрүүгийн хэрэгт татагдсан юм. Шүүхээс Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт тус бүр 12 жилийн хорих ял, Малайз улс руу хар тамхи зөөвөрлөсөн Ц.Оюун-Эрдэнэ, Вьетнамаас БНХАУ руу хар тамхи зөөвөрлөсөн П.Алтансүх нарт тус бүр зургаан жилийн хорих ял оноосон юм. Харин Л.Гантуулын  төрсөн дүү Л.Гандавааг уг хэрэгт холбогдолгүй хэмээн  шүүх бүрэлдэхүүн үзэж хэрэгсэхгүй болгосон байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж