Ч.Сангарагчааг 21-нд шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчааг 21-нд шүүнэ

Авлигтай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох, тагнаж чагнасан гэх хэргийг энэ сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хаалттай  хэлэлцэх тов гарчээ. Тэднийг гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчин тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг 14 хоног тагнаж чагнасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1 буюу төрийн нууц задруулсан гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгасан юм. Уг хэрэгт шүүгдэх Ч.Сангарагчааг  гавьяат хуульч  Г.Оюунцэцэг өмгөөлөх нь.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж