Налайхын осол юунаас болов

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Налайхын осол юунаас болов

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр уурхайн осол гарч, зургаан хүн газар дээрээ нас барсан харамсалтай хэргийн талаарх шинэ мэдээлэл хүргэе. Осол тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан ташаат” компанийн уурхайд өчигдөр 15.55 цагийн үед болжээ. “Цагаан ташаат” компанийн уурхайн цооногт энэ цаг үед хорт хий алдагдаж,  зургаан хүн угаартаж нас барсан байна. Уг нь өчигдөр өглөө Уул уурхайн аврах албанаас тус компанид үйл ажиллагаа эрхэлж байгаа орчных нь агаарын байдал өөрчлөлттэй байгаа талаар мэдээлж, сануулга өгсөн тухай MN25-р суваг телевиз өчигдөр үдшийн мэдээллийн хөтөлбөртөө дурьдсан юм. Гэсэн ч тус компани энэ сануулгад анхаарлаа хандуулалгүй, үйл ажиллагаагаа явуулсаар байсан бололтой. Ямартай ч өчигдөр оройн 23:30 цагийн байдлаар Уул уурхайн аврах албаныхны өгсөн мэдээллээр ослын шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байлаа. Нас барсан зургаан хүн анхны тусламж авч чадалгүй амьсгал хураасан гэдэг мэдээлэл байна. Уурхайн орчинд хорт хий алдагдаж, цэвэр агаарын дутагдал үүссэн ч энэ нь гаднах орчинд үзүүлэх нөлөө бага гэлээ.

Б.ЭНX

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж