Цөмийн энергийн газарт чиглэл өглөө

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн газарт чиглэл өглөө

2011 оны гуравдугаар сарын 11-ны өдөр Япон улсад болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Цөмийн цахилгаан станцуудын реакторууд дэлбэрч цацраг идэвхт бодис алдагдах болсон тул УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь онц аюултай гамшгаас гарч болзошгүй аюулаас сэргийлж ажиллах чиглэлийг Цөмийн энергийн газарт өгсөн байна.

Гадаадын хэвлэл мэдээллийн агнетлагуудын дамжуулж буйгаар Фукушимагийн атомын цахилгаан станцад гарч байгаа түймэр одоо 4-р реакторыг нь сүйтгэж байгаа юм. Энэ реакторын ажиллагааг газар хөдлөлтийн өмнө зогсоосон ч  цөмийн түлшний ихээхэн нөөц хадгалагдаж байсан нь нөхцөл байдлыг улам хүнд болгож буй гэх.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж