Хөрш орнуудын хоолны соёлын наадам болно

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Хөрш орнуудын хоолны соёлын наадам болно

Хятадын Манжуур хотноо Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын тогоочдын ур чадварыг шалгасан олон улсын амтат идээ, хоолны соёлын наадмыг ирэх зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 25-нд зохион байгуулахаар урьдчилан товлосон байна. Идээ, ундаа нь тухайн улс орны соёлын салшгүй хэсэг гэсэн уриан дор болдог эл наадмыг хоёр дахь удаагаа хийх гэж буй нь энэ юм. Энэ наадам нь онцлог идээний баяр, Хятадын халуун тогооныхны ажил төрлийн уулзалт, Монгол, Хятад, Оросын зочид буудал, рестораны үйлчилгээний талаар туршлага солилцох семинар,  идээ ундааны үзэсгэлэн, оролцогч хөрш гурван  орны жүжигчдийн тоглолт зэрэг хэсгүүдээс бүрдэх юм байна.
Манжуур хот нь Монгол Улс, ОХУ-тай хөрш оршдог тул  хил залгаа гурван орны хоол ундны соёлын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалыг өргөжүүлэх  зорилгоор  ийм наадам зохион байгуулдаг болжээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж