Улаанбаатарт 2-4 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 2-4 хэм дулаан байна

Өнөөдрийн 20.00 цаг хүртэл нийслэл хотод багавтар үүлтэй, цас орохгүй, 2-4 хэм дулаан байна. Өглөө 05.00 цагт Улаанбаатарт 13 хэм хүйтэн,  харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.  Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 8-13 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутаг  Цэцэрлэг, Арвайхээр, Эрдэнэт хот орчмоор 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм  хүйтнээс 3 хэм дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж