
Фукушимагийн атомын цахилгаан станц нь нийт зургаан реактортай бөгөөд 1 ба 3-р реакторууд нь өнгөрөгч бямба болон даваа гаригуудад дэлбэрч байсан бол өчигдөр 2-р реактор нь мөн дэлбэрч улмаар түймэр дэгдэн 4-р реакторын байгууламжинд эвдрэл учруулж байгаа юм байна. Дэлбэрч сүйдсэн гурван реакторын болон одоо хэзээ мөдгүй учрах нь тодорхой болсон 4-р реакторын дэлбэрэлтүүд нь устөрөгчийн хэт хуримтлал үүссэнээс шатлгаалсан гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ. Мөн албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол Токио хотоос 250 км зайтай орших Фукушимагийн станцын орчимд цацраг идэвхийн хэмжээ 400 рентген нэгжийн хэмжээнд хүрсэн байгаа гэнэ. Хэрэв энэ хэмжээ 1000 рентген нэгжид хүрвэл цацрагийн хордлогын түр хугацааны шинж тэмдгүүд болох бөөлжих, огилт өгөх шинж тэмдгүүд илэрдэг ажээ. Мөн 100 рентген нэгжийн хэмжээтэй цацрагийн тархалтаас эхлэн хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг юм байна. 1000 нэгжид хүрсэн тохиолдолд хүртэл хорт хавдрын эрсдлийг 5 хувь хүртэл нэмэгдүүлдэг байна. Харин 4000-5000 нэгжид хүрсэн бол хүнийг сарын дотор үхэлд хүргэдэг ажээ.
М.Наст