Үүлэн чөлөөний нарыг алдах эрх байхгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Үүлэн чөлөөний нарыг алдах эрх байхгүй

Тавантолгойгоос иргэдэд хувьцаа тараах сураг, дээрээс нь ТӨХ-ны даргын иргэн бүрт оногдох хувьцаа нь тэрбумаар үнлэгдэнэ гэх мэт дэндүү тархи угаасан мэдэгдлүүд “ингээд л тэрбумтан болчихлоо” гэсэн ойлголтыг олон нийтийн дунд дэндүү түгээмэл болгожээ. Сүүлийн долоо хогогтхувьцааны талаархи ойлголтыг иргэдэд өгөх уулзалтыг төвийн гурван дүүрэгт зохион байгуулахад манай нийгмийн мэдээлэлд хамгийн ойр хэсгийхний амнаас бас л энэ үг олонтаа сонсогдсон юм. Тэр ч үүднээс Таван толгойгоос иргэдэд олгох хувьцаа, түүний үнэ цэнэ, авч болох ноогдол ашгийн талаархи тоймтой ойлголт өгөх нь зүйтэй гэж үзэн доорхийг бичиж байна.

Тавантолгой дээр эхлүүлэх гэж буй төслийн эхний үнэлгээг 10 тэрбум ам. доллараар тогтоожээ. Бага мөнгө биш, гэхдээ Тавантолгойн зүгээс заралсан нийт гаргах 15 тэрбум ширхэг хувьцаатай харьцуулахад нэгж хувьцааны нэрэлсэн үнэ эхний ээлжинд 850 -900 төгрөгний хооронд гарах тооцоог гаргаж болохоор байна. Иргэн бүрт өгөхөөр төлөвлөж буй 550 ширхэг хувьцаа нь нэрэлсэн үнээрээ ойролцоогоор 450-500 мянган төгрөг л болох юм уу даа. Тэгэхээр та бидний төрөөс үнэгүй авч буй хувьцааны гарааны үнэлгээ энэ орчим гэсэн үг. ТӨХ-ны даргын “жижиг” Тавантолгойн хувьцаа нэг саяаас дээшээ үнэ хүрсэн энэ хувьцаа яг ийм үнэ хүрнэ хэмээн ОНТВ-ээр ярьсан хоосон үг хичнээн хүнийг баярлуулж цус харвуулах дөхсөн бол. Энэ бүхэн ор үндэсгүй худал гэдгийг эхлээд хариуцлагтай тэмдгэлье. Д.Сугар хөрөнгийн захзээлийн талаар анхан шатны ойлголтгүй, дээрээс нь хариуцлагтай алба хашиж байж энэ мэт болчимгүй худал зүйлийг мэдээллийн хэрэгсэлээр ярьсны төлөө хариуцлага гэж байдаг бол хүлээх л ёстой баймаар. Д.Сугарын жишээ татаад байгаа “жижиг” Тавантолгойн нийт гаргасан хувьцаа ердөө л 7 сая ширхэг, тэгэхэд Эрдэнэс Тавантолгойн нийт хувьцаа 15 тэрбум ширхэг. Дээрээс нь “жижиг” Тавантолгойн хувьцаа Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагддаг бөгөөд хэдхэн брокерийн компаниудын хуйвалдаан л өнөөдөр ийм үнийг хүргээд байгаагаас  санхүүгийн тайлан  гэх мэтзүйлийх нь үнэн худалд итгэхэд хэцүү ийм аж ахуйн нэгжийн хувьцаа зах зээлийхээ жамаар ийм үнэ хүрэх боломж ерөөсөө байхгүй юм. Гадаадын биржэд анх удаа IPO хийсэн үндэсний компани болох Энэржи Ресурсын хувьцаа нэрэлсэн үнэ нь 7.09 ХК.доллараар /50ам.цент/ гарсан бөгөөд хамгийн дээд талдаа 11.50 хүрээд хойд африкад болж буй хувьсгалуудын нөлөөгөөр өнөөдөр 9.70 ХК долларын ханштай байна. Энэ нь хувьцаа гарснаасаа хойш 50 орчим хувийн өсөлттэй явж байна гэсэн үг. Ухаа Худагыг БНХАУ-ын хилтэй холбосон засмал зам энэ жил ашиглалтанд орно дээрээс нь тун удахгүй дуусах баяжуулах үйлдвэрүүд нь энэкомпанийн хувьцааны үнийг дээд талдаа 20 ХК доллар л хүргэнэ гэж мэргэжилтнүүд таамаг дэвшүүлж байна. Энэ нь нэрэлсэн үнэ дундажаар гурав дахин өснө гэсэн үг юм.   Энд Монгол Улсын Засгийн Газар огцрох ойрхи дорнодод болж буй хувьсгалын нөлөөгөөр Монголд хувьсгалт тэмцэл эхлэх гэх мэт хүчин зүйлүүдийг тоцохгүйгээр хүрч болох үнэ. Эрдэнэс Тавантолгойн хувьцаа нэрэлсэн үнэ нь 900 орчим төгрөгөөр гараад бирж дээр 3дахин өслөө гэж тооцоход иргэдийн эзэмших нийт хувьцааны үнэлгээ дунд хугацаандаа нэг сая таван зуун мянган төгрөг л хүрнэ гэсэн үг. Тэгэхдээ энэ хэмжээнд хүргэхийн тулд Энэржи Ресурсын бий болгосон хэмжээний дэд бүтцийг бий болгох зайлшгүй шаардлага тавигдах нь гарцаагүй юм. Тэгэхээр Д.Сугарын яриад байгаа шиг тэрбум хол давсан төгрөгийг энэ хувьцаа иргэдэд өгөхгүй.

Ерөнхий Сайдын мэдэгдсэнээр энэ хувьцааныхаа ноогдол ашигаар манай иргэд ирээдүйдээ итгэлтэй амьдрана гэсэн нь бас л жаахан шоглоод байгаа шинжийг зүй ёсоор агуулж байна. Манай улс өнгөрсөн онд нийт 15 сая орчим түүхий нүүрс экспортонд гаргасан нь бүх үеийн түүхэнд хамгийн дээд үзүүлэлт юм. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр коксжих нүрсний үнэ АвстралийнQueensland-д болсон үер зэргээс шалтгаалж бараг 300 ам.доллар хүрч байгаа ч дэд бүтэц сул хөгжсөн дээрээс нь баяжуулах үйлдвэр байхгүй зэргээс шалтгаалж манай нүүрс хэд дахин бага үнээр зарагддаг. Чинхуа-Мак-ын нүүрс нэг тонн нь 55 ам.долларын үнэтэй  байгаа бол Ухаа Худагыннүүрс нэг тонн нь 76 ам.доллар, харин Д.Сугарын жишээ татаад байгаа “жижиг” Тавантолгойн нүүрс надад байгаа мэдээгээр /хувьцаат компани гэхэд бүх мэдээлэл нь нууц/ нэг тонн нь 30 ам.доллар экспортонд гарч байна. Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг чанарын хувьд Ухаа Худагаас дутахгүй гэж үзэн  жилд 10 сая тонныг дангаараа экспортлоно хэмээн хамгийн өөдрөг төсөөллөөр бодоход жилийн нийт борлуулалт нь өнөөдрийн ханшаар 700 – 800 сая долларын тооцоо гарч байна. Эндээс бүх төрлийн зардлыг нь дэлхийн жишгээр 50 хувиар бодоход жилийн цэвэр ашиг нь 350 – 400 сая ам.доллар болох юм. Нийт 15 тэрбум ширхэг хувьцаагаар тооцоход нэгж хувьцааны ноогдол ашиг 0.03 цент, нэг иргэн 550 ширхэг хувьцаатай гэж бодвол жилийн ноогдол ашиг нь 14.5 ам. доллар л болж байна. Эрдэнэс Тавантолгой нь олсон ашигаасаа ямар нэгэн хуримтлал авч үлдэлгүйгээр бүгдийг нь шавхаад тараахад иргэн жилдээ 14.5 ам. доллар л авна гэсэн үг. Жилдээ 14 доллар аваад Ерөнхий Сайдын хэлдгээр ирээдүйдээ итгэлтэй амьдрана гэдэг юу л бол. Нэгэнт иргэдэд оногдож буй хувь хишиг ийм хэмжээнд байгаа тохиолдолд Норвейгийн жишгээр сан байгуулан, хөрөнгийг ньжилдээ 50-иас дээш хувийн ашигтай ажилдаг Ж.Сорос гэх мэт нөхдийн санд байршуулвал нэг иргэнд очих мөнгөний хэмжээ хэд дахин нэмэгдэх боломжтой хувилбар юм. Ер нь аливаа хуримтлуулсан хөрөнгийг шууд тараах бэлнээр тараах гэх мэт хуримтлал бий болгохын эсрэг бодлого манай өнөөгийн төрөөс түлхүү сонсогдож байгаа нь хоноцын сэтгэл гэхээс өөрөөр хийх тайлбар олдохгүй байна.

Тавантолгойг тойрсон энэ бүх худал хуурмаг нь иргэдийн толгойг эргүүлж хэдхэн сайд дарга нар тэрбумаар тоологдох хөрөнгөтэй болох гарааны эхлэл гэж хардахад өөрийн эрхгүй хүргэж байна.   Эрдэнэс- Тавантолгойн ТУЗ-д иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл болон сууж буй Ж.Батзандан “Тавантолгой таван сайдын халаасанд орж байна” хэмээн мэдэгдсэн нь анхаарал хандуулах ёстой сэдвүүдийн нэг яах аргагүй мөн юм.   Нэгэнт  хөгжлийн гараан дээр байгаагаа эрх байрьж байгаа нь ч иргэд нь ч өөрөөр хэлбэл аль аль тал нь хүлээн зөвшөөрч байгаа үед иргэдийн талд олигархи бүлэглэлээс илүү хувь хэмжээ очих загвараа тохирч  байж дараагийхаа асуудалруу орохгүй бол урдхан талд үнэртэж буй Жасмин цэцэг Сүхбаатарын талбай дээр дэлбээлэхэд ойрхон байгааг олгархиудаданхааруулья. Нийт иргэддээ жилд 14 ам. долларын ноогдол ашиг өгөх, гүйцэтгэх захирал гэх гадаад эр жилд 500 мянган долларын цалин нэхэх гэх мэт зүйлүүд манай нийгмийн олонхийг бүрдүүлж байгаа үгээгүй ядуучуудад таалагдахгүй нь тодорхой юм.Манай гараг дээр өөрчилөлтийн салхи хорин жилд нэг салхилж байна гэж тооцоход өнөөдөр гадаад орчинд болж буй нөхцөл байдлыг алдвал хорин жилийн дараа гэхэд тэрбумаар тоолоогдох хөрөнгөтэй цөөхөн баячуудтай үй олон үгээгүй ядуучуудаар дүүрсэн Монгол л байх вий дээ. Тэр үед газрын доорхи баялаг нь шавхагдаж Лондон дахь гэрлүүгээ дарга нар нүүчихсэн байвал энэ Монголд үлдэх олонхи нь цаашид яаж амьдрах вэ.  

Заавал төрд байгаа хулгайч нараа 70 тэрбумтай болтол нь бордоод дараа нь олон зуугаараа амь насаа алдан байж зайлуулах гэж тэмцэх нь зөв биш гэдгийг  Туннис Египтэд болсон өнөөдөр Ливи, Бахрейн, Йемен, Иордан, Туркменд болж буй үйл явдлууд хангалттай харуулж байна. Одоогоос 20 жилийн өмнө өнөөдрийн Ерөнхийлөгч “Их түүхийн ээдрээт нугачаан дунд олдож буй үүлэн чөлөөний нарыг алдах эрх бидэнд байхгүй ” хэмээн монголын ард түмний эрх чөлөөний төлөөх тэмцлийг эхлүүлж байсан юм. Нийгмийн олонхийг бүрдүүлдэг чинээлэг дундаж давхрага бүхий ардчилсан монголын төлөө, баялгын шударга хувиарлалт бүхий чинээлэг монголын төлөө, их түүхийн бидэнд дахинолгож буй үүлэн чөлөөний нарыг алдах эрх өнөөдрийн та бидэнд ч байхгүй.

2011 оны 3-р сарын 6-ны өдөр

http://omagnai.livejournal.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж