Бахрейны нийслэлд онц байдал үүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Бахрейны нийслэлд онц байдал үүсчээ

Бахрейны нийслэл Манама хотын гудамжаар өчигдөр буюу мягмар гаригт олон мянган хүний жагсаал болж цагдаагийнхан болон жагсагчдын хооронд дахин мөргөлдөөн болсон байна. Мөргөлдөөний улмаас хоёр хүн алагдаж 200 гаран хүн шархаджээ. Бахрейнийн одоогийн эрх баригчдыг эсэргүүцэгчдийн жагсаал тус улсын нийслэл Манама Саудын Арабын ЭСЯ байрладаг гудамжинд хүрч зогсжээ. Бахрейны эрх баригчад улс орондоо онц байдал тогтоон улмаар Саудын Араб зкэрэг орнуудаас цэргийн хүч оруулж ирсэн нь босогчдын уурыг хүргэж байгаа бололтой. Босогчдын толгойлогч нарын нэгэн болох Салман гэгч Ройтер агентлагт өгсөн ярилцлагадаа, “ Хүмүүс ууртай байна.Бид энэ булаан эзлэлтийг дуусгахыг хүсч байна. Калифа (одоогийн эрх баригч ) болон бидэнд ямар ч тусламж хэрэггүй” гэж хэлжээ. Мөргөлдөөний үеэр алагдсан хоёр хүний нэг нь бахрейн хүн байсан бол нөгөө нь бангладеш хүн байсан гэнэ. Босогчид хотын гудамжинд хаалт босгон хүчний байгууллагын цэрэг цагдаа нараас өөрсдийгөө хамгаалахаар бэлдэж байгаа гэнэ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж