Прокурорын хорих ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Прокурорын хорих ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ш.Болд-Эрдэнэ, Р.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Ш.Болд-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн прокурорын газарт орлогч прокуророор ажиллаж байх хугацаандаа Цагдаагийн газраас мөрдөн байцаах ажиллагаа явуулж дуусган прокурорын хяналтад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргийн холбогдогч Р.Батбаяраас 1 сая төгрөгийг урьдчилан амласны үндсэн дээр хээл хахуульд авч, улмаар доод шатны буюу хяналтын прокурорт үүрэг өгч, Р.Батбаярын хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдүүлэн тухайн тогтоолыг
Р.Батбаяр нь 2007 оны наймдугаар сарын 28-ны шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харганат гэх газарт согтуугаар иргэн Ц-тэй маргалдан улмаар хэвлийн тус газарт 2-3 удаа өшиглөж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан, улмаар уг хэрэг нь тус аймгийн прокурорын газарт хянагдаж байх хугацаанд хэргийг хэрэгсэхгүй болгуулах буюу хууль бусаар шийдвэрлүүлэхийн тулд тус аймгийн прокурорын газрын орлогч прокурор Ш.Болд-Эрдэнэд 1 сая төгрөгийг хээл хахуульд өгсөн гэмт хэргийг үйлджээ.

Түүнчлэн 2008 оны хоёрдугаар сарын 15-16-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах “Золотая виктория” ХХК-ийн алтны уурхайгаас 6 сая төгрөгийн үнэ бүхий ДЭС-100 маркийн цахилгаан үүсгүүр, мөн 10 л дизель түлшийг хулгайлсан хэргийг үйлдсэн байна.

Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн шүүх 2009 оны арванэгдүгээр сарын 24-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ш.Болд-Эрдэнэд прокурорын албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ. Харин Р.Батбаярт 6 жил 1 сарын хорих ял оногдуулсан байна.
Нийслэлийн шүүх уг хэргийг 2010 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн аж.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж