Монголын шигшээ Филиппинийг хожлоо

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Монголын шигшээ Филиппинийг хожлоо

Азийн хөлбөмбөгийн хол­­­­­­­­­­­боо­­­­­ны “Challenge Cup-2012” тэмцээ­ний урьдчилсан ша­­­танд учраа таарсан Монгол болон Филиппиний шигшээ багийн хариу тоглолт Мон­­­­го­­­лын хөлбөмбөгийн холбооны но­­гоон талбайд өчигдөр бол­­­­лоо. Талбайдаа хийсэн тоглолтод Монголын шигшээ баг 2:1 харьцаатай ялалт байгуулсан юм. “Талын хөх чононууд” хэ­дий­­­гээр талбайдаа хожсон ч өнгөрсөн сард Филиппиний Бако­лод хотноо болсон эхний тоглол­тод 2:0-ээр ялагдал хү­лээ­сэн учир хоёр тоглолтын нийл­­бэрээр 3:2 харьцаатай хожигдож, “Challenge Cup-2012” тэмцээнд оролцох бо­лом­жгүй боллоо. Хэрэв өчигд­рийн тоглолтод гурваас дээш гоо­­лын зөрүүгээр хожсон бол тус тэмцээнд оролцох эр­хээ авч, улмаар А хэсэгт Мьян­мар, Палестин болон Банг­­­­ладе­­­шийн багийн хамт тоглох байлаа.
Тоглолт эхлээд удаагүй бай­хад дөрөв дэх минутад Филиппиний шигшээ ба­гийн 7 дугаартай хагас хам­гаа­­­лагч Жеймс Жосеф Янгхас­бенд гоолын салхийг хагалсан бол Монголын хөлбөмбөгийн хол­­­бооны ногоон талбайд битүү цугласан хөгжөөн дэм­­­­жигчдийнхээ өмнө Монголын шигшээ багаас багийн ахлагч, 3 дугаарын өмсгөлийн эзэн Д.Лүмбэнгарав 22 дахь минутад тооны харь­цааг тэнцүүлжээ. Улмаар тоглолтын 35 дахь минутад 5 дугаартай Б.Гарьдмагнай 11 метрийн цохилтоос тооны харьцааг 2:1 болгосон байна.
Ямартай ч “Талын хөх чононууд” нутагтаа илүүрхэж, Филиппиний шигшээ багийг 2:1 харьцаатай буулган ав­лаа. Энэ тоглолтын шилдэг тоглогчоор Монголын шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав тодорсон бөгөөд түүний “Дельта Сервис” компаниас амласан ёсоор нэг сая төгрөгөөр урамшуулсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж