Андреас Матт Шведийн гарааны ялагч боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Андреас Матт Шведийн гарааны ялагч боллоо

Уулын цанын “Дэлхийн цом”-ын тэмцээний 11 дэх гараа Швед улсын Бранст боллоо. Кросс уралдааны финалын гараанд Канадын нэрт тамирчин Кристофер дель Боско, Швейцарийн Конрадин Нетзер, Австрийн Андреас Матт болоод Чех улсын тамирчин, дэлхийн хошой аварга Томас Краусс нар шалгараад байсан юм. Эдгээр тамирчдын уралдаанд олимпийн наадмын мөнгөн медальт Австрийн Андреас Матт тэргүүлж, гарааны ялагчаар тодорчээ. 28 настай Австри эрийн хувьд энэ жилийн арван нэгэн гарааны наймд нь шагналын тавцанд гараад байгаагаас гуравт нь түрүүлсэн байна. Харин удаахь байрт Канадын тамирчин, дэлхийн аварга Кристофер дель Боско оржээ. Ингэснээр “Дэлхийн цом”-ын тэмцээний тэргүүлэгчдийн байрт өөрчлөлт орохгүй нь тодорхой болсон юм. Шведийн гарааны удаах байруудад Швейцарийн Конрадин Нетзер, Чехийн тамирчин Томас Краусс нар шалгарсан бөгөөд “Дэлхийн цом”-ын тэмцээний 11 гарааны дараах байдлаар нийлбэр 779 оноогоор Андреас Матт тэргүүлж байгаа бол удаахь байрт Кристофер дель Боско 515, Финляндын тамирчин Жоуни Пеллинен 422 оноотойгоор удаалж байгаа юм.
Тэмцээний 12 дахь гараа энэ сарын 20-нд Норвеги улсын Миркдален-Восс цанын баазад болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж