“Буллз”, “Ав-Атар” багууд хоорондоо тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

“Буллз”, “Ав-Атар” багууд хоорондоо тоглоно

Удирдлага, зохион байгуулалт, бүтцийн хувьд шинэчлэгдсэн Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Спортын төв ордны А зааланд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт болж буй Nissan премьер лигийн тоглолтууд сагсан бөмбөг сонирхогч, үзэгчдийг уйдаахааргүй өрсөлдөөнтэй, үзүүштэй үргэлжилж байна.
Хуваарийн дагуу өнөөдөр гурван тоглолт бөгөөд эхний тоглолт Монголын сагсан бөмбөгийн спортын анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан ХҮДС-ийн “Ирвэс” болон ШУТИС-ийн “Акулууд” багийн хооронд болох бол нэгдүгээр тойргийн ялагч болж, нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн “Баянзүрх Буллз” болон “Милл Хаус” компанийн “Ав-Атар” багийн хооронд хоёр дахь тоглолт болно. Харин өнөөдрийн сүүлийн тоглолт “Энержи Ресурс” компанийн “Харцага” болон ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны “Офицерууд” багийн хооронд өрнөх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж