Иргэдийн визэнд хар тамга дараагүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Иргэдийн визэнд хар тамга дараагүй гэв

Гадаад хэргийн яам сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийлээ. Япон улсад гамшиг гарсан бүсэд авран хайх ажиллагаа үргэлжилж байгаа.   Иргэд өөрсдийн хүсэлтээр ирж байгаа гэдгийг тус улсад амьдарч, ажиллаж байгаа иргэд буруу ташаа ойлгож байна. Монгол Улсын иргэд нутагтаа ирэх санал их тавьж байна. Өчигдөр  нутагтаа ирэх хүсэлтэй  Фукушимад 27, Токиод 12, ирж байгаа 15, Сэндай хотод 64 иргэн  байгаа бөгөөд өмнө нь үлдсэн 80 хүнтэй өнөөдөр эх орондоо ирнэ гэж ГХЯ-аас мэдээллээ.

Монгол Улсын иргэд одоогоор цацраг идэвхит  бодист хордоогүй гэж мэдээлжээ. Монгол Улсаас ОБЕГ-ын 12 албан хаагч Токио хотод очсон байгаа гэж ГХЯ-аас мэдээллээ. Эдгээр аврагчид хаана ажиллахыг тус улсын Засгийн газар шийдэх гэнэ. Монголын аврагчдыг цацраг идэвхит бодис тархсан нөхцөлд ажилуулахгүй гэдгээ Япон улс мэдэгдээд байгаа аж. Түүнчлэн ГХЯ-аас “Япон улсад болсон гамшигаас нүүрлэсэн хохирлыг Монгол улсын иргэд хамтдаа даван туулж, сэргээн босгох үйл ажиллагаанд хамтдаа оролцох”-ыг уриаллаа. Мөн өчигдөр Япон улсын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Хино Кожигоос зарим асуултанд хариулт авлаа.
-Гурав дахь атомын цахилгаан станц дэлбэрч цацраг идэвхит бодис алдагдсан. Иргэдийн нүүлгэх шилжүүлэх ажил эхэлсэн гэж байсан?
-Атомын цахилгаан станц дэлбэрсэн газрын ойролцоох 17-30 км-ийн бүсэд байгаа иргэдийн нүүлгэн шилжүүлэх үүргийг Японы Элчин сайд өчигдөрийн 11,00 цагт мэдэгдсэн. Аюултай бүсээс ихэнх иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ ажил үргэлжилж байгаа. Нэг, дөрөвдүгээр атомын цахилгаан станцын дэлбэрэлт устөрөгч, нүүрстөрөгч урдал орсоноос дэлбэрсэн гэсэн дүгнэлт хийсэн. Гурав дахь АЦС-д дэлбэрэлт болоогүй. Харин гал гарсан. Галыг унтраасан бөгөөд цаашид реакторыг дэлбэрэхээс сэргийлж ус хийж байгаа. Ус хийснээр халууны төвшинг барьж дэлбэрэт болохоос сэргийлж байгаа юм. Одоогоор Фукушимагийн атомын цахилгаан станцаас бусад нь аюулгүй гэж үзэж байгаа.
-Цацраг идэвхит бодис хэдэн км зайд аюулгүй вэ?
-Атомын цахилгаан станцаас 20 км ба түүнээс хол бүсэд байгаа иргэд цацраг идэвхит бодист хордохгүй гэж мэдээлсэн. Тиймээс 30 км-ээс дотогш бүсэд байгаа иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа. Атомын цахилгаан станц дэлбэрснээс 11 хүн бэртэж гэмтсэн гэсэн мэдээлэл бий.
-Япон улсад сурч байсан монгол улсын оюутан хэзээ буцах боломжтой вэ. Энэ талаар ямар нэг шийдвэр гарсан уу?
-Засгийн газраас шийдвэр гаргаагүй тухайн оюутан өөрийн сурдаг сургуулийнхаа шийдвэрийг дагана. Тухайн сургуулиуд нөхцөл байдлыг харгалзан шийдвэр гаргана. Оюутнууд сургуультайгаа холбоо барьж мэдээлэл авна.
-Голомтын бүсэд хорогдох байрны хүрэлцээ, хоол хүнс, цэвэр усны хомсдолд ороод байгаа. Ямар арга хэмжээ авч байгаа юм бол?
-Хорогдох байрыг өөрсдийн боломжоороо ашиглаж байгаа. Хоол хүнс, цэвэр усны хомсдолд орсоор байгаа. Гэсэн ч нөөцөө ашиглан иргэдэд хоол хүнс, цэвэр ус зэргийг хүргэж байгаа. Зарим хорогдох байранд машин очих боломжгүй учраас нисдэг тэргээр хүргэсэн.
-Монгол Улсын иргэдээс гадна бусад улсын иргэд нутагтаа буцаж байгаа юм уу. Манай улсын зарим иргэдэд хар тамга дарж байна гэсэн мэдээлэл ирсэн л дээ?
-Япон улсаас гадаадын иргэдийн визэнд хар тамга дарах шийдвэр гаргаагүй. Тухайн иргэн өөрөө хүссэн тохиолдолд нутагтаа буцаж байгаа. Мөн Япон улсаас явсан иргэдийг буцааж ирүүлэхгүй гэсэн яриа байна. Энэ бол худал мэдээлэл.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж