“Севилийн үсчин” дуурь эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

“Севилийн үсчин” дуурь эгшиглэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнөөдөр Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Россиний “Севилийн үсчин” дуурьд сонгодог урлагт тэр дундаа дуурийн урлагт хайртай үзэгчид дурладаг. Энэ дуурийн Фигарогийн ариг бага насны хүүхдүүд хүртэл андахгүй сайн мэднэ. Италийн хөгжмийн зохиолч Ж.Россини нийт 39 дуурь, мөн хэмжээний цөөхүүл хөгжим, шашны бүтээл туурвисан юм. Түүний хоёр бүлэг дөрвөн үзэгдэл бүхий “Севилийн үсчин” дуур нь хошин дуурийн хэлбэрээр бичигдсэн бөгөөд цомнолыг Цезарь Стербини бичжээ. Бүтээлийн удиртгал хэсэг Ж.Россинигийн итали характерийг тодорхойлсон хамгийн алдартай бүтээл гэгддэг. 1816 оны хоёрдугаар сард Ромын Аргентина театрт анх үзэгчдийн хүртээл болсон энэ дуурь Америк тивд тоглогдсон хамгийн анхны итали дуурь болж 1825 оны арваннэгдүгээр сарын 29-нд Нью-Йоркын Парк театрт анх тавигдаж байжээ. 

    Ж.Россини өөрийн бүтээлээ маш хурдан хугацаанд бичиж дуусгадаг байсан бөгөөд Севилийн үсчин дуурийг ердөө гуравхан долоо хоногийн дотор бичсэн байна.  Сонирхолтой нь энэ дуурь анх тавигдахдаа огтхон ч олны таашаалд хүрээгүй гэнэ. Үзэгчид даапаалан инээлдэж, мөн тайзан дээр юм нурах, эсвэл жүжигчид алдаа хийх зэрэг хэд хэдэн “осол” гарч байсан гэнэ. Гэтэл хоёр дахь удаа тоглоход байдал эсрэгээрээ эргэж хэзээ ч төсөөлж байгаагүй амжилттай болжээ. Энэхүү гайхалтай дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт анх 1979 оны аравдугаар сарын 13-нд тоглож байсан юм. Ирэх бямба гаригт буюу энэ сарын 26-нд “Севилийн үсчин” дуурийг дахин тайзнаа тоглох бөгөөд энэ удаад симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдах юм. Харин дуурийн гол дүр Алмавива гүнд Ц.Доржсүрэн, Розина сопрано-Ө.Уянга , Фигаро (Үсчин залуу) баритон-Ц.Баттөр, Бартоло (Розины асрагч) басс-Б.Алтанхуяг, Базилио (дууны багш) басс-Ч.Чинзориг, Фиорелло(Зарц) баритон-Э.Бумхүү, Берта сопрано-С.Мөнгөнцэцэг, Офицер- Э.Бумхүү нар тоглох юм.

    М.Дөл
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж