Хамгийн “үнэтэй” нүцгэн эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Хамгийн “үнэтэй” нүцгэн эмэгтэй

Гуравдугаар сарын эхнээс Лондоны Tate Modern галерейд Пабло Пикассогийн “Цээж баримал ба ногоон навчны дэвсгэр дэх нүцгэлсэн эмэгтэй” зургийн үзэсгэлэн нээгджээ. Үзэсгэлэнгийн нэг онцлог нь энэ зураг дэлхийн хамгийн үнэтэйд тооцогддогт байгаа юм. Зургийн үнэ 106,5 сая ам.доллар. Албан ёсоор хамгийн үнэтэй зураг гэгдэх авч түүний дээд амжилтыг өөр зураг 2006 онд эвдсэн гэх яриа бий. Тэр үед хаалттай дуудлага худалдаагаар уран зураг цуглуулагчид Густав Климт, Виллем де Кунинг ба Жексон Поллакийн зургуудыг 137-140 сая ам.доллараар авсан гэдэг.
Үүнээс гадна Пикассогийн “Гаанстай хүү” зураг 2004 онд 104,2 сая ам.доллараар зарагдсан нь өнөөгийн инфляцийг тооцвол 120,3  саяар үнэлэгдэнэ. Ингэхлээр “Цээж баримал ба ногоон навчны дэвсгэр дэх нүцгэлсэн эмэгтэй” зураг дэлхийн хамгийн үнэтэй нь биш болж байгаа ч “амьдаар” нь үзэхийг хүссэн урлагийн хорхойтнуудад хамгийн үнэтэй нь болж байна. Энэ зурагт Испанийн зураач өөрийн нууц амраг Мария-Тереза Вальтерыг эхнэрээсээ нуун аваачсан Парисийн ойролцоох Буажелу шилтгээндээ зуржээ. Зурагт Мария Тереза мөн л Пикассогийн урласан өөрийн цээж баримлын дэргэд унтаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж