Хамгийн үнэтэй гамшиг

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Хамгийн үнэтэй гамшиг

Цунамийн давалгаа зарим газар арлын гүнд 10 км түрж орсон байв. Тэдний хөнөөл их байсан юм. Байгалийн гамшгийн моделийг бүтээдэг AIR Worldwide компанийн тооцоогоор цунами дайрсан дэвсгэрт 24 тэрбум ам.долларын даатгалтай эд хөрөнгө байсны таван тэрбум нь эргээс нэг км-ийн зайтай үл хөдлөх хөрөнгөд ноогдож байна.
AIR Worldwide-ийн мэдээгээр Японы байгууламжуудын 17-14 хувь нь даатгалтай байжээ. Үүнээс гадна Японы орон байрнуудын 70 хувь нь мод, 25 хувь нь бетоноос бүтжээ. Арилжааны байгууламжийн тал хувь нь бетоноор, гуравны нэг нь хөнгөн метал, ган төмрөөр баригджээ. AIR Worldwide-ийн тооцоогоор энэ газар хөдлөлт дэлхийн хамгийн “үнэтэй” гамшиг боллоо.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж