Эдийн засгийн реформ Монголд

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн реформ Монголд

Сүүлийн үед Монголд өрнөж буй үйл явдлууд эдийн засагт том өөрчлөлт авчрахад ойрхон байна. Газрын баялгийн асар их нөөц нь далайд гарцгүй энэ орны эдийн засагт төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдад маш том боломж олгож байгаа юм. Гэвч ийм их баялаг ямар үр дагавар авчрах бол? Монголчууд эдийн засгийн реформ хийхээр яарч буй нь газрын баялгаасаа ашиг олох боломжууд зах зээлд гач ирсэнтэй холбоотой.  

Газрын баялгийн нөөцийг хөрөнгө болгох амар ажил биш аж.  Монголын хүн амын 50 хувь нь нүүдэлчин, малчин. Монголд ноолуур, мах, цагаан идээ зэрэг дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл голлодог боловч үйлдвэрлэлийн хэмжээ маш өчүүхэн хувийг эзэлдэг. Баруун Европын хэмжээтэй тэнцүү газар нутагт 1.3 сая хүн нүүдлийн соёл иргэншлээ хадгалан, мал аж ахуй эрхлэн амьдарч байна.  Харин нийслэл Улаанбаатар хотод хүн амын үлдсэн 50 хувь нь амьдарч хөгжиж буй эдийн засагт алгуур боловч хувь нэмрээ оруулж байна. Монголчуудын өмнө газрын баялгаас олох ашгийг ард түмэнд хуваарилах хэцүү ажил тулгараад байгаа юм.
Үүнд улс орны санхүүгийн тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагатай. Монголын хөрөнгийн биржийн бүтэц, үйл ажиллагааг Лондоны хөрөнгийн биржийн оролцоотойгоор өөрчилж, шинэ эрч хүч хөдөлгөөнд оруулахаар болжээ. Монголын засгийн газар ч мөн төрийн мэдлийн байгууллага, ялангуяа эрчим хүчний секторын бүтцийг дахин өөрчлөх бодлого баримтлах чиглэлтэй байгаа аж. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд үүнд идэвхтэй оролцох бөгөөд хувийн секторуудын үүрэг ч маш чухал юм.
Засгийн газар Монголын хөрөнгийн биржид реформ хийж, хөрөнгө оруулалтын  банк бэлэн болоход анхдагч хувьцаагаар дамжуулан хөрөнгө босгох юм. Харин Лондоны хөрөнгийн бирж Европ болон АНУ-ын санхүүгийн зах зээлийн мэдээллээр хангах бөгөөд үйл ажиллагаа нь зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй Хонг-Конг, Лондон, Нью Йоркийн Nasdaq-аас үнэт цаасны өсөлтийг хянах үүрэгтэй ажиллах юм. Үнэт цаасны арилжаанд оролцох компаниудын дийлэнх нь төрийн мэдлийнх байх бөгөөд орлогын 50 хувь нь шууд Засгийн газарт, 30 хувь нь хөрөнгө оруулалтын банк болон эрдэнийн санд хуваарилагдах аж. Харин үлдсэн 20 хувийг Монголын ард түмэнд хувь хишиг болгон тараах юм. Харин  энэ ажлын гүйцэтгэл ямар байх нь одоо хэр нь тодорхойгүй.  Хэрэв үнэт цаасыг одоогийн төлөвлөж байгаа үнээр худалдаалж чадвал Монголын иргэн бүр саятан болох боломжтой. Монгол аль хэдийн Катар, Аравийн Нэгдсэн Эмиратын жишгийг дагаж эхэлсэн бөгөөд дэлхийн 16 орны банк Монголд зөвлөхөөр ажиллаж байна. Монголын ашигт малтмалын асар их нөөцийг ашиглаж эхлэхэд 50-100 жил шаардлагатай бөгөөд улс төр, эдийн засгийн тогтвортой байдал үүнд маш чухал. Одоогоор гадаадын ихэнх хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн салбарт анхаарлаа хандуулаад байна.
Монгол орны өмнө тулгараад бай­­­гаа хамгийн чухал зүйл бол цэвэр түүхийн эдийн  худалдаанд биш, байгалийн баялгийн нөөцөд анхаарах юм.  Нэгэн жишээ авахад Монголтой хил залгаа Хятадын хойд хэсгийн Manzhouli хот Оросын хилтэй ч мөн ойрхон. Ой модгүй шахам их талд зүсмэл банзны үйлдвэр байдаг. Шалтгаан нь Орос түүхий эд худалдаалах сонирхлыг  Хятад олж хараад зүсмэл банз үйлдвэрлэх үйлдвэр байгуулж, хөрөнгө оруулсан аж. Үүнтэй адил Монголын эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр бол хоёрдогч үйлдвэрүүдийг хөгжүүлэх юм. Зөвхөн өөрийн түүхий эдийн үнэ өсөхөд найдах биш, бас боловсруулах үйлдвэр байгуулах зайлшгүй хэрэгтэй.
Орос түүхий эдийг экспортлох бодлогоо голлож байхад Монгол орон эрдэс баялгийн гол төв төдийгүй гол үйлдвэрлэгч болох боломжтой юм. Үүний тулд шинэ, өндөр технологи бүхий үйлдвэрүүдийг Монголд хөгжүүлэх нь эдийн засагт гол нөлөө үзүүлнэ. Монголд төмөр бетоны үйлдвэрлэл хөгжиж байгаа ч сүүлийн үеийн өндөр технологи, шинэ үйлдвэрлэл үгүйлэгдэж байгаа юм.  Чили л гэхэд уул уурхайн үйлдвэрлэлд шилжих үед техник, технологийн мэдлэг чадвар маш хомс байсан. Харин өнөөдөр Чилийн экспертүүд шинэ технологио Австралид экспортолж байна. Харин 20 жилийн өмнө энэ бүхэн огт өөр байсан билээ.
Монголын газрын асар их баялаг нь одоо энэ орныг маш хэцүү нөхцөл байдалд оруулаад байгаа бөгөөд шинэ санаа, шинэ технологи зайлшгүй шаардлагатай байгаа юм. Товчоор хэлэхэд Монгол маш богино хугацаанд маш баян орон болох боломж ойрхон байна.

Н.ЭНХ
Эх сурвалж: Minegolia independent media

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж