Налайхын уурхайд осол гарч, зургаан хүн үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Налайхын уурхайд осол гарч, зургаан хүн үрэгдлээ

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хувиараа нүүрс олборлож байсан 24-32 насны зургаан эрэгтэй нас баржээ. Өнөөдөр 15.50 цагийн үед  уурхайн цооногт осол гарч, тэд цооногоос гарч чадалгүй угаартаж нас барсан байна.  Иргэдээс ирсэн дуудлагын дагуу Эрдэс баялаг эрчим хүчний  яамны харьяа Уул уурхайн аврах албаны бие бүрэлдэхүүн  ослын газарт очиж ажиллан  цогцсуудыг цооногоос гаргасан байна. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхлээд байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж