Америкийн удирдаач ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Америкийн удирдаач ирнэ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт бас нэгэн зочин ирэх гэнэ. Саяхан театрт Францын удирдаач Роберто Рессико айлчилсан бөгөөд тэрбээр Ж.Бизэ “Кармен-2” дуурь, Ж.Верди “Риголетто” дуурийг удирдсан юм. Харин энэ удаад театрт АНУ-ын удирдаач, хөгжим судлаач Jindong Cai хатагтай Б.Сэргэлэнгийн урилгаар ирэх гэнэ. Тэрбээр энэ сарын 26-нд тоглох Ж.Бизэ “Кармен” дуурь, 27-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг удирдах гэнэ. Удирдаач Жиндон Кэй Монголд гэргийн хамт ирэх бөгөөд түүний гэргий “Нью-Йорк таймс” сонины сурвалжлагч аж.

Удирдаач Jindong Cai нь 2004 онд Стэйфордын факултетыг төгсч, Cincinnati-ийн симфони оркестрт туслах удирдаачаар ажиллаж байсан. 1998 онд “World Expo” Дэлхийн соёлын фестивальд Америкийн оркестр уригдаж тоглоход удирдаач Jingdong Cai удирдаж байжээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж