Ерөнхийлөгчид Украйны Элчин сайд бараалхав

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид Украйны Элчин сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Украин Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Юрий Костенко өнөөдөр бараалхав. Өнгөрсөн нэгдүгээр сард Давосын Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Ерөнхийлөгч Виктор Януковичтай уулзан нөхөрсгөөр ярилцсанаа санаж байна. Бид   Украинд хийх миний айлчлалын талаар ярилцсан. Айлчлалын зорилго Монгол, Украины хамтын ажиллагаа, харилцан ашигтай түншлэлийг урт хугацааны үндсэн дээр хөгжүүлэх явдал юм. 

Тиймээс  бид боломжтой бүхнийг хийх болно. Айлчлалыг амжилттай болгох бүх бэлтгэлийг базааж зохицуулахыг Засгийн газар, Гадаад харилцааны яаманд даалгасан. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэтгэлгээр сурах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Миний хийх айлчлалын Украины талын бэлтгэлийн асуудлаар Монголд элчин сайд таны ирсэнд талархаж байна гэж Ерөнхийлөгч хэллээ.

Элчин сайд Юрий Костенко Ерөнхийлөгчийн айлчлалыг ирэх зургадугаар сард төлөвлөж буй бөгөөд бэлтгэлийг хангахаар ажиллаж байгаагаа мэдэгдэв.
 

Эх сурвалж President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж