“Оюутолгой” 36 тэрбумыг боловсролд зарцуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” 36 тэрбумыг боловсролд зарцуулна

Уул уурхайн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажил идэвхтэй явагдаж байна. Удахгүй олборлолт нь эхлэх Оюутолгойн орд дээр ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор “Оюутолгой” компани нэлээд хөрөнгө гаргаж байгаа гэнэ. Тус компани гурван жилийн хугацаанд 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна. Энэ хөтөлбөрийн дагуу 3300 хүн мэргэжил эзэмших сургалтад хамрагджээ. Эдгээрийн 20 хувь нь төгсөөд Оюутолгой төсөл дээр ажиллах боломжтой аж. Мөн үүнээс гадна Оюутолгой төслийн шугамаар өөрийн мэргэжилтнээ бэлтгэх тэтгэлэгт сургалтанд 140 оюутныг сургаж байна. Энэ онд Эрдэнэт, Дархан, Чойр, Даланзадгадын МСҮТ-д баяжуулагч оператор, хүнд машин механизмын мэр¬гэжлээр166 оюутныг сургах аж. Оюутолгойн барилга угсралтын ажилд 5700 гаруй хүн ажиллаж байгаа гэнэ. 2011-2012 онд барилгын шатанд 16 мянган ажлын байр бий болох аж. Олборлолт эхэлсний дараа энэ ордод 4000 орчим хүн ажиллах бололтой.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж