Кросби мөсөн талбайдаа эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Кросби мөсөн талбайдаа эргэн ирлээ

Нэгдүгээр сард толгойн тус газраа гэмтэл авч, талбайг орхисноосоо хойш мөсөн талбайд гараагүй байсан бүх одод тоглогч Сидней Кросби багийнхны хамтаар анхны бэлтгэлдээ гарчээ. “Пенгвинс”-ийн багийн ахлагч тэрхүү гэмтлийн улмаас 29 тоглолт өнжсөн. Харин өчигдөр 15 минут орчмын хөнгөн бэлтгэл хийж, мөн цохилт гүйцэтгэжээ. “Тампа Бэй Лайтинг” багийг 8:1 харьцаатай хожсон тоглолтод “Питтсбург”-ийн багийн ахлагч толгойндоо хүнд гэмтэл авсан. Түүнээс хойш хэзээ талбайд гарах нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Хэдийгээр өчигдөр бэлтгэлд гарсан ч энэ улиралд тоглох уу гэсэн сэтгүүлчийн асуултад нааштай хариулт өгч чадсангүй. Ямартай ч эмч нар түүнийг ачаалал авсны дараачаар ямар байхыг нь харахаар шийджээ. Гэхдээ өнгөрсөн өдрүүдэд бага зэргийн дасгал хийж, дугуй унасан бөгөөд түүний дараачаар сайн байсан гэдгийг тоглогч өөрөө хэлжээ. Кросби, Евгений Малькин нар бэртэлтэй байгаа ч “Питтсбург” плей-оффын байрлалд багтсаар байгаа. Гэхдээ лидер хоёр тоглогчгүйгээр плей-оффын шатанд өндөр амжилт үзүүлэх боломжгүй юм. ESPN телевизэд өгсөн ярилцлагадаа Кросбигийн аав Трой зөвхөн хүүгийнхээ эрүүл мэндэд санаа зовниж байгаа гэжээ. Кросбигийн гэмтлийн асуудал нэгдүгээр сарын 1-нд болсон өвлийн сонгодог тулаанаас эхэлсэн. Давид Стэкл түүнийг эхлээд цохисон бол дараагийн тоглолтонд нь Виктор Хедман нэг мөр талбайгаас чөлөөлөгдөхөд голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Үүний улмаас тэрбээр энэ улиралд талбайд гарах эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж