Месси бэртэлтэй тоглогчдын эгнээнд шилжив

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Месси бэртэлтэй тоглогчдын эгнээнд шилжив

Испанийн “Барселона” багийн супер од Лионель Месси дараагийн тойрогт “Гетафе”-тэй хийх тоглолтыг өнжих магадгүй болоод байна. “Барса”-гийн зүгээс уг тоглолтод таван тоглогч оролцох эсэх нь тодорхойгүй байгаагийн нэг нь Аргентиний шигшээн довтлогч хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Севилья”-тай хийсэн тоглолтод хаалгач Варастай тулснаар өвдгөндөө бэртэл авсан байна. Гэвч 1:1-ээр тэнцсэн уг тоглолтод Месси шилдэг тоглогчийн шийр заан тоглолтоо дуусгасан билээ. Түүний баруун өвдөгний бэртэл нь “Гетафе”-тэй хийх тоглолтод оролцох эсэхийг нь эргэлзээтэй болгоод байгаа. Мөн түүний нэгэн адил довтлогч Педро, арын шугамны Адриано, Дани Алвес нар талбайд гарах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Тэд араасаа нэхэж яваа эзэн хааны багаас таван онооны илүүтэй байгаа бөгөөд тэдний арын шугамыг хамгаалах Пуйоль хэзээ эргэж ирэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж